Хөлбөмбөгийн дэлхийн аваргын ээлжит бэлтгэлд ядуусыг ашиглаж байна

Ажил хийж мөнгө олохоор Катар улсыг зорьсон мянга мянган непальчууд тэвчишгүй хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа талаар Британийн “The Guardian” сонинд бичжээ. Тэд непальчуудыг бараг боолын хэмжээнд үзэж байгаа аж. Ийм нөхцөл байдал жирийн барилгууд дээр төдийгүй 2022 онд тус улсад зохион байгулагдах Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нүсэр байгууламжууд дээр ч ажиглагдаж байгаа юм байна.

“The Guardian” сонинд бичснээр ердөө энэ оны зургадугаар сарын дөрөвнөөс наймдугаар сарын наймны хооронд Катарт барилга дээр ажиллаж байсан Непал иргэдээс 44 нь хорвоог орхижээ. Нас баралтын шалтгаан нь ихэнхдээ үйлдвэрлэлийн осол гэмтэл болон зүрхний дутагдал эсвэл зүрхний шигдээс аж.

Мөн непал ажилчдыг барилга дээр хүчээр ажиллуулдаг бөгөөд хэдэн сараар цалинг нь тавьдаггүй, паспортыг нь хураан аваад тэднийг хууль бус цагаачид болгон хувиргадаг байна. Түүгээр ч барахгүй халуун наранд өдөржин ажиллаж байхад ус өгдөггүй, хоолгүйгээс гадна зодож нүдэх нь энүүхэнд гэнэ. Одоогоор Непалийн 30 орчим иргэн катар эздээсээ зугтан Доха дахь өөрийн орны элчин сайдын яаманд орогнож байгаа бололтой.

Каьарт ажиллаж байгаа Непалийн иргэдийн байдлыг Доха хотод суугаа тус улсын элчин сайд Майя Кумари Шарма “задгай тэнгэр доорхи шорон”-той зүйрлэсэн байна. “Agence France-Presse” агентлагийн мэдээллээр сайд эмэгтэй энэ мэдээллийг хагас жилийн өмнө хийж, Катарын эрх баригчдад гомдол гаргасан ажээ. Одоогийн байдлаар Катарт Непалийн 300 гаруй мянган иргэн өндөр цалинтай ажил хайн ирж, ажиллаж, амьдарч байгаа юм байна. Непаль бол Азийн хамгийн ядуу буурай орны нэг бөгөөд ажил олдоход тун хэцүү ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Mede (182.250.201.110)

    2013-09-30

    Buh zuil ijilen bish bolohoor hetsuu ym da

  • deegii (122.201.18.38)

    2013-09-30

    getsuuu ch yumaadaa horvooo