Обамагийн зарим айлчлал цуцлагдлаа
- 2013-10-04
- Дэлхий
- 0
АНУ-ын холбооны засгийн газар үүдээ барьсны улмаас Барак Обама Ази дахь айлчлалын хугацаагаа богиносгож, Малайз болон Филиппинд хийх айлчлалаа цуцалжээ.Тэрбээр энэ сарын 5-наас эхлэн Индонез, Бруней, Малайз, Филиппин гэсэн дөрвөн оронд айлчлахаар төлөвлөсөн. Түүнчлэн Индонезид болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус уулзалтад оролцох бөгөөд Брунейд болох Америк-Зүүн өмнөд Азийн холбооны дээд уулзалт, Зүүн Азийн дээд уулзалт зэрэг арга хэмжээнд оролцоно. Гэхдээ Америкийн Засгийн газар үүдээ барьснаас болж, Обама зөвхөн Индонез болон Брунейд айлчлах юм байна.

Сэтгэгдэл (0)