Далайн осол болж 130 хүн амиа алджээ

Өнгөрсөн лхагва гаригт Италийн Лампедуза арлын ойролцоо Европыг чиглэн явсан Африкийн цагаачдын усан онгоц осолдож, 130 хүн амь үрэгджээ. Албаныхны мэдээлж буйгаар усан онгоцон дээр 500 гаруй цагаач иргэн зорчиж явсан байна. Тэднээс 200 гаруй нь сураггүй болж, 150 гаруй хүнийг Италийн эргийн хилийн хамгаалалтынхан аварчээ. Уснаас аварсан иргэдийн биеийн байдал сайжирч байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. Хэргийн газар Италийн аврах багийнхан яаралтай очиж хүмүүст тусламж үзүүлсээр байгаа юм. Цагаач иргэдийн дийлэнх нь Эритрей, Сомали улсын иргэд ажээ.

Италийн эргийн хилийн хамгаалалтынхны мэдэгдэж буйгаар усан онгоц Лампедуза арал хүрэхээс хэдхэн километрийн зайд осолджээ. Онгоцны мотор нь гацаж, хүмүүс тусламж дуудахын тулд гал гаргаснаас үүдэн онгоц живсэн талаар гэрчүүд мэдээлсэн байна. Энэ хэрэг явдалтай холбогдуулан хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, Итали даяар нэг өдрийн гашуудал зарлажээ. Африк болон Ойрхи Дорнодын орнуудад зэвсэгт бослого, үймээн самуун үе үе дэгдэх болж, үүнээс үүдэн тус бүс нутгаас Европын орнууд руу дүрвэх хүмүүс ихсэх болсон аж
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)