Цахим ертөнцөөр хар тамхи зардаг этгээдийг баривчилжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон онлайн ертөнц дэх хар зээлийн ноён гэж болохуйц хүнийг баривчилсан байна. Түүнийг Росс Уиллиам Улбрич гэдэг бөгөөд өдгөө 29 настай юм байна.

Тэрбээр интернэт ашиглан 2011 оны хоёрдугаар сараас өнгөрөгч долдугаар сар хүртэл хар тамхи зарж борлуулжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээний хэрэглэгч бөгөөд өөрийн хуудсаа урвуулан ашиглаж хар тамхи зарж борлуулах нууц сүлжээ болгон 1.2 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Цагдаа нар түүнийг “Интернетийн зах зээл дэх гаршсан гэмт хэрэгтэн” гэсэн байна. Харин түүний гэр бүлийнхэн энэ тухай огт мэддэгггүй байжээ. Ах нь түүнийг ийм хэрэгт холбогдсоныг сонсоод шоконд орсон байна. Улбричийн ах Травис “Тэр бол бага байхаасаа л сод ухаантай, шударга хүүхэд байсан. Хуульд харшлах зүйл хийсэн гэдэгт итгэж чадахгүй нь” гэжээ.

Учир нь Улбрич багаасаа физик, математикийн хичээлдээ толгой цохидог төдийгүй коллежид ороод ч шилдэг нь байсаар ирсэн байна. Коллежид суралцдаг байхдаа хажуугаар нь эрдэм шинжилгээний ажил хийдэг байжээ. Мөн тэрбээр өөрийн хуудсаараа дамжуулан залууст уриалга хүргэсээр ирсэн байна. Сүүлд л гэхэд хуудсандаа “Би эдийн засгийн онолыг ашиглаж хүн төрөлхтний албадлага, түрэмгийллийг арилгахыг хүсдэг. Нэг хүний хүчээр бүх хүнийг албаддаг явдлыг зогсоохыг хүсч байна” гэж бичжээ. Ямартай ч одоо түүний хэргийг цагдаа нар нарийвчлан шалгаж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)