Сири химийн зэвсэгээ устгаж эхэлжээ
- 2013-10-07
- Дэлхий
- 0
Ням гарагт Сири улс Химийн зэвсгийг хориглох Олон улсын байгууллагын шинжээчдийн хяналтан дор химийн зэвсгээр хордуулсан агаарын бөмбөгийн цэнэгт хошуунуудаа устгасан байна. Түүнээс гадна химийн зэвсгийн бусад нөөцийг устгах үйл явц ойрын өдрүүдэд дахин үргэлжлэх болно хэмээн мэдэгдлээ. Химийн зэвсгийг хориглох Олон улсын байгууллага болон НҮБ-ын ажилтнуудаас бүрдсэн 33 хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсад 10 дугаар сарын нэгний мягмар гарагт газардсан юм.Багт ОХУ, АНУ, Их Британи, Чех, Узбекистан, БНХАУ, Канад, Голландын мэргэжилтнүүд багтсан ажээ. Сир идэх нөхцөл байдал наймдугаар сарын 21-нд Сирийн сөрөг хүчнийхэн Засгийн газрын цэргүүдийг босогчдын хяналтанд байдаг Дамаскын дагуул хотуудын нэг рүү дайрахдаа химийн зэвсэг ашигласан талаар мэдэгдэл гаргаснаас хойш хурцадсан билээ. Химийн зэвсгийн дайралтын талаарх мэдээллээс хойш АНУ Башар Асадын дэглэмтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн. Харин есдүгээр сарын 27-ны шөнө НҮБ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл Сири дэх химийн зэвсгийг устгах асуудлыг сайшаан дэмжсэн юм.

Сэтгэгдэл (0)