Зургаан сартай ач охиноо хэрцгийгээр хөнөөжээ
- 2013-10-08
- Дэлхий
- 0
Чикаго хотод оршин суугч 61 настай Жэдрожс гэгч эмэгтэй зургаан сартай ач охиноо лантуу, хутга ашиглан хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Талийгаач охины аав өнгөрсөн ням гаригт хотын захын Оакланд дүүрэгт байрлах аав, ээжийнхээ гэрт очсон байна. Тэгээд гэрийн ойролцоох өөр нэг байшингаа засахаар охиноо үлдээгээд аавтайгаа хамт түр гарах хооронд гэмт этгээд уг хэргийг үйлджээ. Тус хэргийг Оакландын цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна. Гэмт этгээд охины хамтаар шалан дээр хэвтэж үлдсэн талаар гэрчүүд мэдээлжээ.
Эмэгтэй хэргийг үйлдэхдээ түүний ойролцоо байсан алхийг аван толгой, биеийн зарим хэсэгт цохиж улмаар хутгаар хүүхдийн хоолойг нь хэрчжээ. Энэ болтол охин амьсгаатай байсан байна. Мөрдөн байцаагч нар уг хэргийн талаар шүүх хурал дээр олон хариулт авж чадна гэж найдсан боловч сэтгэцийн өвчтэй гэхээс өөр зүйл мэдэж чадаагүй байна. Өнгөрсөн даваа гарагийн орой түүнийг нийтийн өмгөөлөлд шилжүүлэх гэж оролдсон боловч амжилтгүй болжээ.

Сэтгэгдэл (3)
zochin (124.158.111.11)
setgel owdmoor um
(202.70.33.90)
Amidaar ni honin togoond chanaj *****
(203.194.115.169)
yamar negen medeelel oruulahdaa ali ulsad bolsoniig ni garchigan dree bichvel yasiin boloo. Mongold bolson yum shig l bichhiin. Tegeed iim amidrald hereggvi har baraan zvil baga oruulaach eneniig unshlaa gd hvnii amidrald heregtei yum alga. Gegeeleg saihan yum buchvel unshsan hvnii setgel ni hvrtel saihan bn biz dee. Ene horvood chin muugaasaa sain ni ih yum shvv