Бага ангийн 20 хүүхэд аллагад өртсөн сургуулийг нураана

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сэтгэцийн өвчтэй этгээдийн зэвсэгт дайралтад өртөн бага ангийн 20 хүүхэд амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан Сэнди Хук сургуулийг нураан, өөр газар шинээр барих болжээ. Энэ асуудлын талаар хотын иргэдийн дунд өнгөрсөн ням гарагт санал асуулга явуулахад дөрвөн мянга гаруй хүн нураахыг дэмжиж, 500 нь эсэргүүцсэн байна.
Аймшигт хэрэг гарсны дараа Сэнди Хук сургуулийг хааж, сурагчид ойролцоохь өөр сургуульд суралцах болсон юм. Хэрэг гарсан хотод хангалттай олон сургууль байдаг ч амиа алдсан хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэхийн тулд шинэ сургууль барих ёстой гэж эцэг, эхчүүд үзсэн аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (124.158.125.121)

    2013-10-09

    Ali ilsiin yamar hotod baidag surguuli ve