Экс ерөнхий сайдад өршөөл үзүүлэхгүй
- 2013-10-10
- Дэлхий
- 0
Татвараас зайлсхийсэн болон бусад олон хэрэгт шүүхээс долоон жилийн хорих ял сонссон Италийн экс Ерөнхий сайд Сильвио Берлусконид тус улсын Төрийн тэргүүн Жиоржио Наполитано өршөөл үзүүлэхгүй гэдгээ мэдэгджээ.Сильвио Берлусконид өнгөрсөн наймдугаар сард шүүхээс хийсэн хэргийнх нь төлөө долоон жил шоронд хорихын зэрэгцээ бүх насаар нь улс төрд ажиллах эрхийг нь хасах шийтгэл оноосон аж. Харин Италийн улстөрд 20 жил зүтгэсэн Сильвил Берлускони бүх насаараа улс төрөөс ангид байх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Европын хүний эрхийн шүүхэд хандаж, Төрийн тэргүүнээсээ өршөөл үзүүлэхийг хүссэн юм.

Сэтгэгдэл (0)