Умардын тэргүүн хадагтай имиджээ өөрчилжээ
- 2013-10-10
- Дэлхий
- 0
Хойд Солонгос улсад садар самуун хэрэгт холбоотойгоор тэргүүн хатагтай Ли Сол Жүтэй хамт ажилладаг байсан хөгжимчин, дуучин зэрэг 9 урлагийн ажилтнуудыг олны өмнө цаазаар авсан хэрэг өнгөрсөн 9 сарын эхээр гарсан хэмээн мэдээлэгдэж байсан билээ. Энэ үеэс эхлэн олны өмнө гараагүй тэргүүн хатагтай Ли Сол Жү , өнөөдөр Пёнгянг хот дах Ким Ил Сений нэрэмжит их сургуулийн багш нарын шинэ орон сууцтай танилцжээ.Тэрээр энэхүү орон сууцны гал тогооны өрөө, тавилгуудыг нэг бүрчлэн шалгаж үзсэн бол Хойд Солонгосын залуу Удирдагч Ким Жон Ын , багш нарыг тохь тухтай амьдрах бүх нөхцөл байдлыг бүрдүүлсэн байрыг хүлээлгэн өгөх ёстой хэмээн хэлсэн байна.
Ганган хээнцэр хувцаслан үсээ гоёмсог засуулан олны өмнө гардаг байсан тэргүүн хатагтай Ли Сол Жү , энэ удаа Хойд Солонгос улсын бүсгүйчүүдийн нэгэн адил үсээ хагас тайрмал болгон огт гоёж гоодоогүй төдийгүй гадаадын үнэтэй брэнд даашинзныхаа оронд дотооддоо үйлдвэрлэсэн , Хойд Солонгос бүсгүйчүүдийн түгээмэл өмсдөг даашинз өмсөн , үнэтэй цүнх бариагүй нь гадаадын сэтгүүлчдийн гайхширлыг төрүүлээд байгаа ажээ.

Сэтгэгдэл (1)
мөнхбаяр (212.0.67.2)
хүн өөрийнхөөрөө л байх хэрэгтэй энэ мундаг байна