Ерөнхий сайдыг барьцаалжээ
- 2013-10-10
- Дэлхий
- 0
Ливийн Ерөнхий сайд Али Зейданыг өчигдөр үл мэдэх зэвсэгт этгээдүүд нийслэл Триполи хот дахь сууцнаас нь барьцаалсан байна.Тэрээр олон улсад хандан тус улсын хилээр орж ирж буй зэвсгийн урсгалыг зогсоож, зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэхэд тусламж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн мэдэгдэл хийсэн. Мөн Муаммар Гаддафиг төрийн эрхээс зайлуулснаас хойш Ливид зэвсгийн хяналт суларч, хүссэн хүн бүр зэвсэг эзэмших болсноор халдлага, үймээн гарах нь ихэсч, исламын зэвсэгт босогчид болон бусад зэвсэгт бүлэглэлүүдийн тоо нэмэгдсээр буйг мэдэгдэж байжээ.

Сэтгэгдэл (0)