Сирийг тусгаарласан хана барина

Израйлийн тал Сиритэй хил залгадаг газартаа олон км үргэлжилсэн хана барьсан тухай мэдээ хэдхэн сарын өмнө гарч байв. Сирид байлдаж байгаа алан хядагчид, зэвсгийн наймаачдыг хилийг нуцаар нэвтрүүлэхээс сэргийлэхийн тулд ийм хана барьсан гэдгээ Израйлийн тал мэдэгдэж байсан юм. Энэ удаад Туркийн тал Сиритэй залгадаг хилийн дагуу хана барих болсноо албан ёсоор мэдэгджээ. Гэхдээ нийт хилийн дагуу барихгүй хууль бус хил давалт хамгийн их болдог газруудаар барих аж. Туркчүүдэд ингэж барих ноцтой олон шалтгаан байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал, Туркийн эрх баригчидтай олон жилийн турш партизаны дайн явуулж байгаа курд үндэстнүүд өнөөдөр Сирин нэлээд газар нутгийг хянаж, түшиц газраа болгоод байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)