Москва-Токиогийн чиглэлд нисч байсан Бойнг ослын буулт хийлээ

“Мөрөөдлийн онгоц” буюу “Boeing-787 Dreamliner” энэ долоо хоногт хоёр дахь удаагаа ослын буулт хийсэн тухай “Associated Press” агентлаг мэдээлж байна. Энэ сарын арванд Сан-Диего хотоос хөөрсөн онгоцны мөсдөлтөөс сэргийлэх системд гэмтэл гарсны улмаас нийсэх буудалдаа яаралтай эргэн буухаас өөр аргагүй болсон байна. Ослын буулт хийх үеэр багийн гишүүд болон зорчигчид гэмтээгүй аж.
Үүнээс өмнө Москва-Токио чиглэлд нислэг үйлдэж байсан “Japan Airlines” компанийн “Boeing-787 Dreamliner” онгоцны бие засах өрөө ажилгүй болж, хоол халаах төхөөрөмж гэмтэсний улмаас “Домодедово” буудалд эргэн буухаас өөр аргагүй болжээ.
“Boeing-787 Dreamliner”-тэй холбоотой хэд хэдэн 2013 онд гарсны дараагаар ийм төрлийн онгоцны нислэгийг дэлхийн хэмжээнд түр зогсоож байсан юм. Тухайн үед онгоцны лити-йонын аккумуляторын хийц алдаатай байсныг “Boeing”-ийн инженерүүд илрүүлэн өөрчилсөөр нислэгийг үргэлжлүүлж байсан билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.9.90.254)

    2013-10-11

    ene Dreamliner butehguieeee dandaa l bolohoo bolchiloo gej bhn teneg yaponuud hun alj bj zogsoh geed bgn bh daa