Гамбигийн усны төлөө дайтах уу
- 2013-10-14
- Дэлхий
- 0
АНУ-ын санхүүгийн хямрал өдрөөс өдөрт даамжрах төлөвтэй байна. Гэвч тус улсын эрх мэдэлтнүүд дотоод асуудлаа бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа хэрнээ гадаад улстөрийн бодлогоо харин ч нэг орхигдуулахгүй байгаа аж. Учир нь Африкийн хамгийн жижиг улс болох Гамби АНУ, Их Британи Улс хамтран тус улсад төрийн эргэлт хийхээр санаархаж байгаа талаар мэдэгджээ. Барууны “акул”-ууд Африкийн эл жижигхэн, хөгжил муутай орныг хяналтдаа авах ямар шаардлага гарсан байж болох вэ.
ГАМБИГИЙН ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН БАРУУНД ХАЯГЛАСАН ГОМДОЛ
Гамби Улсын Ерөнхийлөгч Яйя Жаммегийн мэдээлснээр, АНУ, Их Британитай хамтран тус улсын сөрөг хүчнийхний үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа нь тус улсад төрийн эргэлт хийх гэсэн зорилгыг агуулж буй явдал гэнэ. Энэ талаар тус улсын Засгийн газар мэдэгдэл гарган орон нутгийн телевизүүдээр дамжуулж эхлээд байгаа аж. Уг мэдэгдэлд, АНУ, Их Британи хоёр Гамбигийн эсрэг ор үндэслэлгүй худал мэдээлэл, хуурамч хардлага бүхий кампанит ажил өрнүүлж буйг онцолсон байна. Чухам ямар худал мэдээллээр тус улсын Засгийн газрыг буруутгасныг уг мэдэгдэлд дурдаагүй аж. Энэхүү шуугиантай холбогдуулан Их Британий Засгийн газар ч няцаалт мэдээлэл хийжээ. “Их Британи бол Гамби Улсын ард түмний эртний, үнэнч нөхөр байсаар ирсэн. Тийм ч учраас хоёр орны харилцаа итгэлцэл, хүндлэл, харилцан ашигтай хамтын ажиллагааны бат бөх суурин дээр үндэслэгдсэн” гэж Их Британийн албан ёсны мэдэгдэлд онцолжээ. АНУ ч Гамбигийн Засгийн газрын мэдэгдлийг үгүйсгэсэн мэдээлэл хийжээ. Энэ талаар АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Мари Харф мэдэгдэл хийсэн бөгөөд Гамбигийн сөрөг хүчнийхний хөдөлгөөнийг санхүүжүүлээгүй гэдгээ ч онцолжээ. “АНУ Гамби Улстай урьдын адил үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаатай байх болно” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Гэвч овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэж ярьдагчлан Гамбигийн эрх мэдэлтнүүд ямар ч шалтгаан, баримтгүйгээр барууны “акул”-ууд уруу дайрна гэж лав үгүй.
ГАМБИ БРИТАНИЙН ҮНДЭСТНИЙ ХАМТЫН НӨХӨРЛӨЛИЙН НИЙГЭМЛЭГЭЭС ГАРСАН
Гамби Улс Үндэстний хамтын нөхөрлөлийн нийгэмлэгийн бүрэлдэхүүнд 48 жил оршсон. Гэвч өнгөрөгч долоо хоногт тус улсын Засгийн газар тус байгууллагаас гарах гэж байгаа талаараа үндэсний телевизүүдээрээ мэдээлсэн байна. Уг мэдэгдэлд онцолсноор, харилцаагаа таслах болсон үндсэн шалтгаан нь Гамби цаашид “колончлогч бус байгууллага”-ын бүрэлдэхүүнд хамаарах хүсэлгүй болсон явдал гэнэ. Колончлолыг өргөжүүлэх зорилго бүхий иймэрхүү байгууллагын эгнээнд дахин хэзээ ч нэгдэхгүй гэдгээ ч тус улсын эрх баригчид онцолсон байв. Үндэстнийн хамтын нөхөрлөлийн нийгэмлэг нь 1931 онд үүсгэн байгуулагдсан хэдий ч орчин үеийн хэв загвараа 1949 оноос л баримталж ирсэн. Энэ үеэс л Британийн дарангуйлалд оршиж байсан Гамби тэргүүтэй орнууд тусгаар тогтнож, өөрийн гэсэн Засгийн газартай болсон юм. Тус байгууллагын тунхаг бичигт, Хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд харилцан хамтын ажиллагаатай байж, нэгдмэл сонирхол, харилцан ойлголцлоор энхтайвныг бий болгох ёстой гэсэн байдаг. Гамби Улсын Засгийн газар чухам ямар шалтгаанаар нийгэмлэгээс гарах болсноо тайлбарлаагүй. Хамтын нөхөрлөлийн нийгэмлэг Гамбигийн нийгэмлэгээс гарч байгаа явдалд харамсч буйгаа илэрхийлээд сайн дурын сонголт болохоор хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйг тэмдэглэсэн байна. Гэхдээ Британийн колони байсан орнуудын нийгэмлэгээс гарч буй анхны орон Гамби биш гэдгийг онцлох нь зүйтэй. 2009 онд Фижи, 2003 онд Зимбаб Улс мөн тус нийгэмлэгийн гишүүнчлэлээс татгалзсан. Өдгөө тус нийгэмлэгт 54 гишүүн орон бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр нь Британи болон Австрали, Канадын колончлолд оршиж байсан орнууд юм.
БАРУУНЫХАН ГАМБИГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ШҮҮМЖИЛЖ БАЙНА
Яйя Жамме нь 1994 онд Гамбигийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тухайн үед тэрбээр 29 настай байжээ. Тэрбээр 2001,2006,2011 оны сонгуулиудад ч ялалт байгуулан улиран сонгогдсоор ирсэн байна. Үүнийг тус улсын сөрөг хүчнийхэн болон олон улсын байгууллагууд шүүмжлэн, сонгууль хууль бус явагддаг хэмээн буруушаасаар байдаг аж. Гэвч иймэрхүү шүүмжлэлд Жамме огтхон ч санаа зовдоггүй төдийгүй “Хэрвээ Аллах зөвшөөрвөл тэрбум жилээр ч хамаагүй Гамбиг удирдах болно” хэмээдэг аж. Гамбигийн удирдагч бараг бүх улстай найрсаг харилцдаг бөгөөд барууныхан эл байдлыг “харьцангуй ардчилсан бус” хэмээн шүүмжилдэг аж. Тэрбээр Ливийн удирдагч асан Муаммар Каддафитай нөхөрсөг харилцаатай байсан бөгөөд Иран, Куба, Венесуэлтэй ч дипломат харилцаагаа сайжруулж чадсан. Мөн Сенегалтай эвлэрч дөнгөсөн. Харин Европ болон АНУ-тай нэг л таарахгүй байна. Учир нь барууныхан байнга л түүний “хорыг малтан”, хүний эрх, эрх чөлөөний хууль дүрмийг зөрчигч хэмээн шүүмжилдэг. Хоёр жилийн өмнө болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Яйя Жамме Их Британийн зүгээс багагүй дарамттай тулгарч байсан. Энэ үед Британийн Гадаад хэргийн яам Гамбигийн Засгийн газар хүний эрхийг зөрчиж байна хэмээн илт буруушааж байв. Гамбигийн дэд Ерөнхийлөгч асан Бакари Дабо, Ерөнхийлөгч Яйя Жамме барууны нөлөөллийн эсрэг дайн зарласан хэмээн тодорхойлж байсан. Үнэхээр барууныханд Жаммегийн улстөрийн бодлого огтхон ч таалагддаггүй. Тэд ямар ч аргаар хамаагүй түүнийг засгийн эрхээс буулгахыг чармайдаг.

ГАМБИ БАРУУНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮҮ
Гамби Улс Африк тивийн хамгийн жижиг орон. Энэ улсад байгалийн баялаг гээд байх зүйл үгүй. Тус улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч гол эх үүсвэр нь аялал жуулчлал болон самрын экспорт. Европын жуулчид тус улсыг зорих аялалд жил бүр 200 сая орчим ам.доллар зарцуулдаг нь Гамбигийн дотоодын нийт бүтээгдэхүүний тав дахь хэсгийг бүрдүүлдэг байна. Гэтэл өдгөө төсвийн хямрал, эдийн засгийн хэцүүхэн байдалд оршиж буй АНУ-д эл бяцхан Африк улс ямар хэрэгтэй гэж. Ямар зорилгоор тус улсад төрийн эргэлт хийхээр сөрөг хүчнийхнийг нь санхүүжүүлэх юм бэ гэж харагдмаар. Магадгүй, Гамбид нефтийн нууц нөөц илрүүлсэн ч юм билүү. Америк нефть гэх хар шингэнд маш хайртай төдийгүй дэлхийн бүх нефтийг эзэмшилдээ байлгахыг хүсдэг. Хэрвээ Гамби өөрсдийгөө хамгаалж чадахгүй бол Америкийн цэргийн хүчнийхэн цус, өвчин, өнчрөл хагацал, хоосрол болон “ардчиллын үнэ цэнэ”-ийг дагуулан тийш зүглэх нь гарцаагүй. Ирак болон Ливийн туршлага үүнийг гэрчилнэ. АНУ энэхүү тоглолтоо Гамбид давтахыг санаархаж буйг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Гамби байгалийн нөөц баялаг багатайг дээр дурдсан. Харин кварцан элсний асар их нөөцтэй. Энэхүү түүхий эдийг шилний үйлдвэрлэлд өргөн ашигладаг. Зөвхөн ийм баялаг америкчуудын сонирхлыг татлаа гэж үү. Үгүй ээ, тийм байх учиргүй. Гамби цэвэр усны арвин нөөцтэй орон. Тус улсын шинэчлэгддэг цэвэр усны нөөц жилд 8.0 км/га-аар хэмжигддэг бөгөөд үүнээс таван км.га нь Гвиней болон Сенегалын нутгаар дайран өнгөрдөг. Тус улсын хүн ам ундны цэвэр усаар 62 хувь хангагдсан. Африк тивийн хувьд өндөр үзүүлэлт. Тус тивийн бусад орнуудаас азтай нь Гамбигийн нутаг дэвсгэрт Гамби нэрт гол урсдаг бөгөөд ирээдүйд усан тээврийн замыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр XXI зуунд хүчирхэг гүрнүүд зөвхөн нутаг дэвсгэр болон алт, нефтийн төлөө бус цэвэр усны төлөө ч дайтах нь. Усны төлөөх дайны харанга ч хэдийнэ эхэлж. Үүнийг баталгаа нь Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Момоду Сабалигийн АНУ, Их Британийн сөрөг хүчнийхнийг дэмжин, цэргийн эргэлт хийхээр санаархаж буйг буруушасан мэдэгдэл юм. Тэрбээр мэдэгдэлдээ, Гамби “хөгшин цус сорогч, залуухан голио” нарт хэзээ ч байгалийн баялгаа булаалгахгүй гэж онцолсон байна. Ингэж хэлэх болсон шалтгаан нь АНУ-ын тавьсан саналаас үүдэлтэй. Гамбигийн эрх мэдэлтнүүдийн эгдүүг хүргэсэн уг саналд “Гамбигийн нутаг дэвсгэрт хамааралтай цэвэр усанд хамтарсан бодлогоор хяналт тавих тухай” өгүүлсэн байжээ. Манай гаригийн цаг уурын өөрчлөлт эрчимтэй явагдах болсон энэ үед дэлхийн цэвэр усны нөөц ч тэр хэмжээгээр багасах болсон. Тиймээс цэвэр усны төлөөх дайн жирийн зүйл гэгдэх боломжтой юм. Ойрын ирээдүйд юу ч өөрчлөгдөж болзошгүй шүү дээ.
ГАМБИГИЙН ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН БАРУУНД ХАЯГЛАСАН ГОМДОЛ Гамби Улсын Ерөнхийлөгч Яйя Жаммегийн мэдээлснээр, АНУ, Их Британитай хамтран тус улсын сөрөг хүчнийхний үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа нь тус улсад төрийн эргэлт хийх гэсэн зорилгыг агуулж буй явдал гэнэ. Энэ талаар тус улсын Засгийн газар мэдэгдэл гарган орон нутгийн телевизүүдээр дамжуулж эхлээд байгаа аж. Уг мэдэгдэлд, АНУ, Их Британи хоёр Гамбигийн эсрэг ор үндэслэлгүй худал мэдээлэл, хуурамч хардлага бүхий кампанит ажил өрнүүлж буйг онцолсон байна. Чухам ямар худал мэдээллээр тус улсын Засгийн газрыг буруутгасныг уг мэдэгдэлд дурдаагүй аж. Энэхүү шуугиантай холбогдуулан Их Британий Засгийн газар ч няцаалт мэдээлэл хийжээ. “Их Британи бол Гамби Улсын ард түмний эртний, үнэнч нөхөр байсаар ирсэн. Тийм ч учраас хоёр орны харилцаа итгэлцэл, хүндлэл, харилцан ашигтай хамтын ажиллагааны бат бөх суурин дээр үндэслэгдсэн” гэж Их Британийн албан ёсны мэдэгдэлд онцолжээ. АНУ ч Гамбигийн Засгийн газрын мэдэгдлийг үгүйсгэсэн мэдээлэл хийжээ. Энэ талаар АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Мари Харф мэдэгдэл хийсэн бөгөөд Гамбигийн сөрөг хүчнийхний хөдөлгөөнийг санхүүжүүлээгүй гэдгээ ч онцолжээ. “АНУ Гамби Улстай урьдын адил үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаатай байх болно” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Гэвч овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэж ярьдагчлан Гамбигийн эрх мэдэлтнүүд ямар ч шалтгаан, баримтгүйгээр барууны “акул”-ууд уруу дайрна гэж лав үгүй.

Сэтгэгдэл (0)