Химийн зэвсгийг устгаж эхэлсэн ч дайн үргэлжилсээр
- 2013-10-15
- Дэлхий
- 0
Сирийн химийн зэвсгийн нөөцүүдийг устгах ажиллагаа НҮБ-ын шинжээчдийн хяналтан дор явагдаж буй билээ. Устгалд орж буй зэвсгүүдийн дотор хорт бодис холиход ашигладаг төхөөрөмжүүдээс гадна агаараас шидэж тэсэлдэг бөмбөг, химийн бодис дүүргэн цэнэглэдэг сав ч байгаа аж. Сирийн нөхцөл байдлыг бараг дайн үүсгэх төвшинд хүргээд байсан химийн зэвсэг ийнхүү устгалд орж байгаа ч босогчдын тэмцэл үргэлжилсээр байна. Сирийн эргэн тойрон дахь хямрал цаашид хэрхэн үргэлжлэх бол. Энэ талаар Олон улсын улстөр судлаач Александр Чековын хэрхэн дүгнэж буйг сонирхуулья.
-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн химийн зэвсгийг устгах шийдвэр гарсны дараахан үг хэлэхдээ, Сири дахиж хэзээ ч дайны өмнөх шиг ийм нөхцөлтэй тулгарахгүй хэмээн онцолсон. Энэ нь ямар утгатай юм бол?
-Сири хэзээ ч өмнөх шигээ байхгүй гэж ам бардам хэлэхэд хэцүү. Гэхдээ ирээдүйд яах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Сирийн хямралд дипломат аргаар, зөвшилцлийн замаар эвийг эрхэмлэсэн алхмууд хийгдэж байгаа ч гаднын цэргийн хүчнийхний нөлөөлөл байгаа эсэхээс ихээхэн зүйл шалтгаална. Үнэхээр гаднын нөлөөлөл байсаар байх аваас Сири бас нэгэн Афганистан болох магадлалтай. Яагаад гэвэл Сирийн босогчид маш олон хэсэг тархсан байдалтай, мөн лалын нөлөөлөлд хэт автсан, гэхдээ хүчний байдал нь сул. Харин гол асуудал нь мөнгө. Дийлэнх санхүүжилтийг лалын шашинтнууд л бий болгодог. Тэднийг хамгийн ихээр санхүүжүүлдэг нь Саудын Араб, дараа нь Катар. Тэд Сирийн бүс нутагт эзэмшлээ бий болгох асар их сонирхолтой бөгөөд зөвхөн ийм зорилгоор босогчдыг дэмждэг. Тиймээс Сирийн асуудалд ямар нэг гаднын оролцоо бий болохгүй л юм бол хямрал удаан хугацааны турш үргэлжилсээр байх болно. Учир нь Засгийн газар болон босогчдын аль алинд нь улсыг бүрэн хяналтдаа авах нөөц бололцоо байхгүй. Сөргөлдөгч хоёр тал харилцан тохиролцох нэг арга зам байна. Тус улсын Ерөнхийлөгч Башар Асад ийм арга зам сонгоход бэлэн гэдгээ илэрхийлж байсан ч босогчид хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсэхгүй байгаа юм.
-Сири, Израилийн харилцаа ямархуу байгаа вэ?
-Энэ хоёр орон хоорондоо хэд хэдэн удаа дайтаж байсан. Сирийн ард түмэн ерөнхийдөө Израильд таагүй ханддаг. Гэхдээ палестинчуудыг үзэн яддаг шиг биш л дээ. Голанскийн өндөрлөгт хамааралтай маргаан хоёр улсын дунд яригдсаар л байгаа. Израилийн хяналтад оршиж буй уг нутаг дэвсгэрийг Сири өөрийнхөө эзэмшлийнх болгох гэж маргасаар байгаа. Харин улстөрийн өнцгөөс харах юм бол Израиль болон аль ч улсад янз бүрийн урсгал явагддаг. Зарим улстөрийн хүчин Асадын дэглэмийг эсэргүүцэж байхад зарим нь хямралыг арилгахын төлөө босч байх жишээтэй. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд Израиль тийм ч идэвхтэй хандахгүй байгаа мэт надад санагддаг. Гэхдээ лалынхан засгийн эрхэнд гарч Асадын дэглэм нурсан тохиолдолд ч Израильд ашигтай байхгүй. Учир нь Асад израильчуудын хувьд таатай хамтрагч биш хэдий ч илүү ойлгомжтой хүн. Харин Израилийн тусгаар тогтнолын эсрэг байр суурьтай, хэт шашинлаг үзэлтнүүд засгийн эрхэнд гарсан тохиолдолд илүү аюултай байх нь гарцаагүй.
-Та дээр Афганистаныг жишээ болгон онцолсон. Тус улсад өөр улсын цэргийн хүчин орох боломжтой юу?
-Сирийн химийн зэвсгийг устгасны дараа гаднын цэргийн хүчин тус улсад үйл ажиллагаа явуулах боломжийн талаар би яриагүй. Гэхдээ янз бүрийн асуудлаар Сирийн эсрэг босоход бэлэн байгаа Туркийн байр суурийг орхигдуулж болохгүй. Сири болон Туркийн хил орчмын нутаг дэвсгэрийг Асадын цэргүүд хяналтдаа авч чадахгүй байна. Тэр ч утгаараа Турк Сирийн босогчдод юу дамжуулдаг нь тодорхойгүй. Гэхдээ одоогийн нөхцөлд Афганистаныхтай адил шууд гаднын нөлөөлөл орох нь юу л бол.
-Тэгвэл АНУ Сирийн хямралд дөрөөлөн хийх гэж байсан гадаад улстөрийн төлөвлөгөөндөө анх удаа бүтэлгүйтэлтэй нүүр туллаа гэж олон улсын шинжээчдийн дүгнээд байгааг юу гэж ойлгох вэ. Тэд Сиритэй шууд хэлэлцээр хийх болов уу?
-Сирид ямар ч цэргийн ажиллагаа явуулсан тэр нь одоогийн нөхцөлд америкчуудад ашиг, тусгүй байсан гэж би хувьдаа дүгнэж байна. Нэн тэргүүнд энэ нь эдийн засгийн хувьд багагүй алдагдалтай ажил. Өнөөдөр АНУ болон барууны бусад орны эдийн засгийн байдал хүндхэн байгааг дэлхий дахин харж байна. Америк Ливид явуулсан шиг агаарын замаар Сирид цохилт өгч чадахгүй байсан. Босогчид агаарын замын дэмжлэг авч байснаас өөрсдөө дэглэм тогтоохын төлөө тэмцэхийг илүүд үзнэ. Нэгдүгээр шалтгаан нь энэ. Харин дараагийн шалтгаан нь АНУ болон барууны орнуудын иргэд тус бүс нутагт цэргийн ажиллагаа явуулахыг илт эсэргүүцэж байсан. Обама Сирийн асуудалд хэт яаруу шийдвэр гарган, түрэмгий хандсан гэж тодорхойлох байна. Гэтэл Орос Сирид албан ёсоор санал тавьж, Сири ч саналыг хүлээн авснаар бүх зүйл дипломат аргаар шийдвэрлэгдсэн шүү дээ. АНУ Оросоор дамжуулан Сиритэй хэлэлцээр хийсэн мэт харагдаж байна. Хоёр улс хэзээнээс нээлттэйгээр шууд хэлэлцээр хийдэг болох нь ч тодорхойгүй. Ийм нөхцөлд америкчууд хэлэлцээрийн зарчимдаа илүү идэвхтэй хандмаар санагддаг. Тэд Сирийн босогчид болон радикалын төлөөлөгчидтэй гэрээ хийсэн шүү дээ. Хэрвээ АНУ Сирийн эрх мэдэлтнүүдтэй хэлэлцээрийн ширээний ард суухын төлөө багахан чармайлт гаргавал бүх зүйл сайжрах боломжтой. Асад аль ч улсын, ямар ч хүчний хүмүүстэй хэлэлцээр хийхэд бэлэн, нээлттэй төдийгүй улстөрийн шийдвэрээс зугтах, хаалттай байхыг зорьдоггүй нь ажиглагддаг.
-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн химийн зэвсгийг устгах шийдвэр гарсны дараахан үг хэлэхдээ, Сири дахиж хэзээ ч дайны өмнөх шиг ийм нөхцөлтэй тулгарахгүй хэмээн онцолсон. Энэ нь ямар утгатай юм бол? -Сири хэзээ ч өмнөх шигээ байхгүй гэж ам бардам хэлэхэд хэцүү. Гэхдээ ирээдүйд яах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Сирийн хямралд дипломат аргаар, зөвшилцлийн замаар эвийг эрхэмлэсэн алхмууд хийгдэж байгаа ч гаднын цэргийн хүчнийхний нөлөөлөл байгаа эсэхээс ихээхэн зүйл шалтгаална. Үнэхээр гаднын нөлөөлөл байсаар байх аваас Сири бас нэгэн Афганистан болох магадлалтай. Яагаад гэвэл Сирийн босогчид маш олон хэсэг тархсан байдалтай, мөн лалын нөлөөлөлд хэт автсан, гэхдээ хүчний байдал нь сул. Харин гол асуудал нь мөнгө. Дийлэнх санхүүжилтийг лалын шашинтнууд л бий болгодог. Тэднийг хамгийн ихээр санхүүжүүлдэг нь Саудын Араб, дараа нь Катар. Тэд Сирийн бүс нутагт эзэмшлээ бий болгох асар их сонирхолтой бөгөөд зөвхөн ийм зорилгоор босогчдыг дэмждэг. Тиймээс Сирийн асуудалд ямар нэг гаднын оролцоо бий болохгүй л юм бол хямрал удаан хугацааны турш үргэлжилсээр байх болно. Учир нь Засгийн газар болон босогчдын аль алинд нь улсыг бүрэн хяналтдаа авах нөөц бололцоо байхгүй. Сөргөлдөгч хоёр тал харилцан тохиролцох нэг арга зам байна. Тус улсын Ерөнхийлөгч Башар Асад ийм арга зам сонгоход бэлэн гэдгээ илэрхийлж байсан ч босогчид хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсэхгүй байгаа юм.

Сэтгэгдэл (0)