Д.Медведев Хятадад айлчилна

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ сарын сүүлээр Хятадад албан ёсны айлчлал хийх гэж буй талаар Оросын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Тэрбээр Хятадын Төрийн зөвлөлийн сайд Ли Кэцяны урилгаар албан айлчлал хийх агаад хоёр орны хамтын ажиллагааны талаар хэд хэдэн чухал хэлэлцээр хийх аж. Тухайлбал, хоёр улсын худалдааны салбарыг өргөжүүлэх, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ төсөл боловсруулах, хоёр талын хөрөнгө оруулалтын салбарыг хөгжүүлэх талаар хэлэлцэх юм байна. Мөн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр боловсрол олгодог хоёр орны томоохон их, дээд сургуулиудын багш, оюутны солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал ч яригдах талаар эх сурвалж онцолжээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)