Сири химийн зэвсэг хориглох конвенцид нэгдлээ

Сири Улс химийн зэвсэг хориглох конвенцид албан ёсоор нэгдсэнээ ил зарлажээ. Тус улсыг уг гэрээнд нэгтгэх хууль ёсны үйл явц бараг сарын турш үргэлжилсэн байна. Сирийн Засгийн газар химийн зэвсгийн эсрэг конвенцид нэгдэх хүсэлтээ өнгөрсөн сарын эхээр гаргаж, НҮБ-тай хамтарч эхэлсэн билээ. Одоогоор олон улсын мэргэжилтнүүдийн баг Сирийн нутаг дэвсгэр дээрх химийн зэвсгийн нөөц бүхий агуулахуудыг устгах ажлыг явуулж буй. Энэ сацуу НҮБ ирэх сард “Женев-2” дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, энэ үеэр Сирийн асуудлаар энхийн хэлэлцээр тогтоох тухай ярьж байгаа аж. Сирийн Засгийн газар уг уулзалтад оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн ч сөрөг хүчнийхэн оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Сири уг конвенцид нэгдсэнээр, химийн зэвсэг хориглох байгууллагын 190 дэх гишүүн орон болж буй юм.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)