Үймээн гарчээ

Оросын нийслэлийн өмнөд хэсэгт орших Баруун Бирюлева дүүрэгт эсэргүүцлийн жагсаал болж 1000 гаруй хүн оролцсон байна. Жагсаал гаргах гол шалтгаан нь 25 настай Игорь Щербаков гэгчийг хоёр долоо хоногийн өмнө үл мэдэгдэх нэгэн этгээд хутгалан, амь насанд нь халдсантай холбоотой юм. Щербаковын сүйт бүсгүйн ярьж байгаагаар алуурчин этгээд Хойд Кавказаас гаралтай хүн байж магадгүй аж. Гэмт хэрэгтэн хэргийн газраас зугтсан боловч ажиглалтын дуранд өртсөн байна. Харин энэхүү хэргийн эзнийг олж чадахгүй байгаа тул ард иргэд дүүргийн удирдах газар болон цагдаагийн хэсгийн удирдлагуудыг огцрохыг шаардаж байгаа юм. Мөн энэхүү үймээний үеэр гэмт хэрэгтний нуугдсан байж магадгүй хэмээн үзэж буй худалдааны төв, баазыг эсэргүүцэгчид шатаасанаар байдал улам даймжран цагдаа нар 380 оролцогчдыг саатуулан хорижээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)