Global Finance Голомт банкинд “Монгол улсын шилдэг банк” шагналыг гардууллаа
- 2013-10-16
- Үнэн
- 0

Тус сэтгүүл дэлхийн шилдэг банкуудыг тодруулахдаа сүүлийн нэг жилийн хугацаан дахь санхүүгийн үзүүлэлт, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үйлчилгээний сувгийн тэлэлт, харилцагчийн үйлчилгээ, шинээр нэвтрүүлсэн технологийн дэвшил зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг бөгөөд Монгол Улсын банкны системд тэргүүлэх байр суурь, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэ үйлчилгээ, шилдэг технологи нэвтрүүлсэн байдал зэрэг нь тус банкийг шилдэг банкаар шалгаруулах үндэслэл болжээ.
Дашрамд дурьдахад тус сэтгүүлээс Голомт банкийг “Монгол Улсын Шилдэг Интернэт Банк” шагналын эзнээр тодруулаад байгаа юм.

Сэтгэгдэл (0)