Вьетнамд 122 мянган иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Вьетнамд Нари гэх хүчтэй хар салхи Мягмар гаригт дэгджээ.Үүний уршгаар олон барилга, иргэдийн орон гэр сүйдсэн байна.Тиймээс тус улсын хэд хэдэн мужаас 122 мянган оршин суугчдыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгааг Вьетнамын хэвлэлүүд бичжээ. Уг хар салхи жуулчдын хамгийн их зочилдог Данан мужид дэгдсэнээс цэргийн тусламжтайгаар эргийн бүсэд амарч зугаалж байсан 2000 иргэдийг өнгөрсөн даваа гаригт өөр мужид шилжүүлжээ. Салхины улмаас өмнө нь төлөвлөгдсөн 14 нислэг цуцлагдсан аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)