Букингемийн ордон руу мэстэй нэврэхийг завдав

Их Британийн хатан хааны ордон Букингемийн урд хаалгаар гартаа хүйтэн мэс барьсан сэжигтэй этгээд нэвтрэхийг завдаад баривчлагдсан байна. Албаныхны мэдээлж буйгаар 44 настай Дэвид Белмар гэгч Букингемийн ордон уруу гартаа хутга барин орох гэж байсныг хамгаалагчид зогсоожээ. Энэ үеэр хүн гэмтэж бэртээгүй гэж “СNN”-д мэдээлсэн байна. Хэргийн улмаас Дэвид Белмар Их Британийн хатан хааны ордонд халдлага үйлдэхээр завдсан хэрэгт сэжиглэгдэн цагдаад байцаагдаж байгаа гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)