Нобелийн эдийн засаг, шинжлэх ухааны шагналтнууд тодорлоо

Нобелийн хорооноос өчигдөр эдийн засгийн салбарын шагналтнуудыг зарласан тухай ассошейтэд пресс агентлаг мэдээлжээ. Нобелийн эдийн засгийн энэ удаагийн шагналтнаар Америкийн эдийн засагч, Чикагогийн их сургуулийн профессор 74 настай Южин Фама, 60 настай Ларс Питер Хансен болон Йелийн их сургуулийн профессор 67 настай Роберт Шиллер нар хувьцаа, үнэт цаасны зах зээлд хийсэн ажлаараа тодорсон байна. Южин Фама, Ларс Питер Хансен нар нь Чикагогийн их сургуулиас Нобелийн шагнал хүртсэн 11, 12 дахь профессор болжээ. Альфред Нобель 1895 онд хими, анагаах ухаан, физик, уран зохиол, энх тайвны шагналыг бий болгож, салбартаа гавъяа байгуулсан эрхмүүдийг шагнаж, урамшуулдаг болсон юм. Харин хожим 1968 онд Шведийн төв банкнаас эдийн засгийн шагналыг Нобельд нэмж оруулсан аж. Сүүлийн жилүүдэд Нобелийн эдийн засгийн шагналыг америкчууд их хүртэж байгаа гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)