Европын хамгийн том хулуу
- 2013-10-16
- Дэлхий
- 0
Германы ногоочны тарь сан хулуу энэ намрын Европын ургац хураалтын хамгийн том хулуугаар шалгарсан аж. Саксони мужийн ногоочин Райнер Ханшманны тарьсан хулуу 790 кг жин татсан нь энэ намрын дээд амжилт боллоо. Энэ оны том хулуу шалгаруулалтад германчууд анх удаа тэргүүлжээ. Эхний гурван байранд Германы гурван ногоочин орсон байна. 790, 760,5 болон 693 кг хулуу тарьсан амжилттай ногоочид ирэх онд дэлхийн тэмцээнд амжилт үзүүлэх урам зоригтой байгаагаа хэлсэн аж.
Сэтгэгдэл (0)