Эхчүүд хүүхдээ 4.5 нас хүртэл нь асарна

ОХУ-ын сайд нарын кабинет төрсөн эхийн хүүхдээ асран халамжлах хугацааг 3-4.5 жил болгон сунгах хуулийн төсөл боловсруулан Төрийн ДУМ-д санал оруулсан байна. Уг хуулийн төсөлд эхийн хүүхэд асран гэртээ суух үеийн мөнгийг нэмэгдүүлээд зогсохгүй хугацааг нь ч уртасгах талаар нэмэлт өөрчлөлт хийсэн байна. Гэхдээ энэ нь олон хүүхэдтэй гэр бүлд хамаарах бөгөөд гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд ийм боломж олгохоор уг төсөлд тусгасан аж. Харин одоо тус улсад хэрэгждэг хүүхдээ гурван нас хүртэл нь асран хамгаалж гэртээ суух эрхийг зөвхөн хоёр хүүхэдтэй гэр бүл эдэлдэг аж. Энэ талаар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Оросын Засгийн газар дэмжиж байсан тул хууль батлагдах нь гарцаагүй болов уу гэж эх сурвалжууд онцолжээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.55.191.35)

    2013-10-21

    yamar dajgvi huuli we manai mongol tegsen chin yu we eejvvdee demjdeggvi sh de arai gej demjsen huuli garna geel jil garan yarih yu da arail yumaa