Ромын жагсаал сөргөлдөөн болж хувирлаа

Өнгөрөгч бямба гаригт Италийн Ром хотноо ТуринЛион чиглэлд хурдны галт тэргийн зам байгуулахыг эсэргүүцсэн жагсаал болсон талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байсан. Амралтын өдрүүдэд үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалд нийтдээ 70 мянга гаруй хүн оролцсон талаар эх сурвалжууд онцолжээ. Гэхдээ жагсагчдын дотор зөвхөн галт тэрэгний замыг эсэргүүцэгчид бус Италийн цагаачлалын улстөрийн өөрчлөлтийг эсрэгүүцсэн гадаадынхан ч ихээр байсан гэнэ. Хамгийн идэвхтэй 200 гаруй эсэргүүцэгчид хар баг өмсөн, жагсагчдыг уриалан тэргүүлж байсан бөгөөд сангийн яамны барилга уруу өндөг шидэн, цагдаа нар уруу тэсрэх бодис бүхий шил, гар аргаар хийсэн тэсэрдэг бөмбөг тэргүүтнийг шидэж байжээ. Цагдаагийнхан хариуд нь нулимс асгаруулагч хий цацан хамгаалалт хийсэн байна. Гэвч жагсагчдын эмх замбараагүй байдал, тэдний үйлдлийг намжаах гэсэн цагдаагийнхны арга хэмжээ хэрээс хэтрэн сүүлдээ ширүүхэн сөргөлдөөн болон хувирсан байна. Энэхүү сөргөлдөөний үеэр 16- 25 насны 15 жагсагчийг баривчилсан бөгөөд 20 гаруй цагдаа үймээнд өртөн бэртсэн байна. Өчигдрийн байдлаар ч олон нийтийн эмх замбараагүй байдал намжаагүй байв. Ром хотын хэд хэдэн төв гудамжыг хаасан бөгөөд цагдаа нар яамдын болон захиргааны барилгуудын хяналтыг чангатгасаар байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)