АНУ-ын анхны өрийн баримтыг 270 мянган ам.доллараар худалдлаа
- 2013-10-21
- Дэлхий
- 0

1792 оны нэгдүгээр сарын 17-нд хаягласан АНУ-ын төрийн өрийн тухай баримтыг Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд оролцуулан 270 мянган ам.доллараар худалдаалсан байна. Энэхүү ер бусын ховор баримтад Америкийн анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон гарын үсэг зуран баталгаажуулсан аж. "Нэгдсэн Улсын санхүүгийн өрийн баримтын талаарх хамгийн эртний хувилбар нь энэ юм. Бидний үеийг хүртэл хадгалагдаж ирсэн эл баримт ердөө л гурван ширхэг байдаг" гэж уг дуудлага худалдааг зохион байгуулсан Роберт Шварц мэдээлжээ. Түүний онцолсноор, уг баримтад 123.99 ам.долларын өрийн талаарх мэдээлэл агуулагдаж буй агаад АНУ гэж оршин тогтнож эхэлсэн анхны жилүүдэд ийм мөнгөөр гайхамшигт том эдлэн газар худалдан авах боломжтой байдаг байжээ. Энэхүү ховор баримтыг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн худалдан авагч өөрийн болгосон аж.

Сэтгэгдэл (0)