Хуримын ёслолын үеэр гал нээлээ

Египетийн Каир хотод хуримын ёслол болж байх үеэр мотоцикль унасан этгээд гал нээсэн байна. Энэхүү халдлагын улмаас 3 хүн нас барж, 8 хүн шархаджээ. Өнгөрсөн долдугаар сард хуучин ерөнхийлөгч Мухамед Мурсийн дэглэмийг түлхэн унагаахад дэмжлэг үзүүлсэн гэж лалын шашинтнууд тус сүмийн эздийг буруутгаж байжээ. Гэсэн хэдий ч долдугаар сарын сүүл гэхэд ямар нэгэн хамгаалалтгүй үлдсэн гэж сүмийн удирдлагууд цагдаагийнханд мэдэгдсэн байна. Одоогоор халдлага үйлдсэн этгээдийг олж тогтоогүй байгаа гэнэ. 

Египетийн ард түмний 10 орчим хувь буюу 8 сая хүн Христийн шашин шүтдэг. Египетийн армийн ахмад, хуучин ерөнхийлөгч мухаммед Мурси эрх мэдлээсээ буусан байхад лалын бүлэглэлүүд Христийн шашинтнуудыг буруутгаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. 

Г.НОМИН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)