Муаммар Каддафигийн бэлэвсэн эхнэр НҮБ-д хандлаа
- 2013-10-22
- Дэлхий
- 0
Ливийн Ерөнхийлөгч агсан Муаммар Каддафигийн бэлэвсэн эхнэр Сафия Фаркаш НҮБ-д хандан, нөхрийнхөө цогцосыг харах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Тэрбээр НҮБ-д илгээсэн мэдэгдэлдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд болон Европын холбооны гишүүн орнуудын төлөөлөгч нараас энэхүү аллагад хамааралтай бүх хүнийг нэг бүрчлэн мөрдөж, үүрэг хариуцлагыг нь оноож өгөхийн сацуу талийгаач нөхрийнхөө цогцос болон оршуулсан газрынх нь байршлыг зааж өгөхийг шаардаж байна хэмээжээ. Мөн Ливийн шоронд хоригдож буй хүү Сейф Аль-Исламтай холбоо тогтоох хүсэлтэй байгаагаа дурдаад түүний эсрэг хаягласан бүх гэмт хэрэгт хүү нь ямар ч хамааралгүй гэдэгт итгэлтэй байгаагаа онцолжээ.











Сэтгэгдэл (0)