
Германы Социал-демократ нам Ангела Меркелийн бүлэгтэй хэлэлцээр хийн эвсэл байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэхүү уриалгыг дийлэнх депутат дэмжсэн талаар тус улсын хэвлэлүүд онцолжээ. Хэлэлцээр хийх саналыг анх Христийн ардчилсан намын төлөөллүүд гаргасан аж. Меркелийн бүлэг, Социал- демократ намынхны хоорондох хэлэлцээр хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд зарим сонины таамагласнаар ирэх сарын дунд үе хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Харин зарим ажиглагч Германы шинэ Засгийн газар ирэх жилээс л ажлаа эхэлнэ хэмээн дүгнэж буй аж. Тус улсын Христийн- социал холбоо болон Социал- демократ нам нь арван жилийн турш улстөрийн сөрөг хүчнүүд байсаар ирсэн. Гэхдээ тус улсын түүхэнд хоёр хүчин 1966 болон 2005 онуудад эвслийн Засгийн газар байгуулан нэгдэж байсан юм.
Сэтгэгдэл (0)