Парагвайн ерөнхийлөгчийн хүүг АНУ-д саатуулжээ

Парагвайн Ерөнхийлөгчийн том хүү Хуан Пабло Картесыг Америкийн Майами хотын цагдаагийн албаныхан саатуулан, түр хорьсон байна. Тэрбээр бусдад уураа гарган, таагүй хандлага үзүүлсний улмаас цагдаа нарын баривчилгаанд өртсөн талаар эх сурвалжууд онцолжээ. Өдгөө 29 настай Пабло Картес нь Майами хотод сурч, амьдардаг аж. Түүнийг 1.5 мянган ам.долларын дэнчинтэйгээр сулласан бөгөөд түүний эцэг, эх нь болсон үйл явдалд уучлалт хүссэн мэдэгдэл хийжээ. Өнгөрсөн зун Парагвайн Ерөнхийлөгчийн авга ах мөн зөвшөөрөлгүй байдлаар онгоц хөлөглөн давхиж, агаарын замын аюулгүйн дүрэм зөрчиж багагүй хэл аманд өртөж байсан. Парагвай Улсын Ерөнхийлөгч Орасио Картес нь улсынхаа толгой баячуудын нэг гэгддэг ч тус улсын хүн амын цөөнгүй хэсэг нь нэн ядуу гэсэн төвшинд хамаарагддаг аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)