Невадагийн Спаркс дунд сургууль дээр халдлага гарчээ

Невадагийн Спаркс дунд сургууль дээр нэгэн этгээд гал нээж тус сургуулийн нэг багш буудуулан амь насаа алдаж, 12 настай хоёр сурагч шархадсан хэрэг өчигдөр гарсан байна. Тус буудуулж нас барсан багш нь математикийн багш байсан бөгөөд өөрийн сурагчдаа хамгаалах гэж байгаад буудуулсан байна. Харин шархадсан хоёр хүүгийн нэг нь мөрөндөө буудуулж нөгөөх нь хэвлийн тус газраа цохиулсан байна. Тус буу нь хагас автомат гар буу байсан ба хэргийг үйлдсэн этгээд нь өөр өөрийгөө буудан хороосон байна. Үүний дараагаар сургууль дотроос 20-30 сурагч маш айсан байдалтай гарч ирсэн юм. Энэхүү хэрэг нь даваа гарагийн өглөө хонх дугарахаас өмнөхөн сургуулийн талбайд болжээ. Мөн тус сургуультай ойролцоо орших цэцэрлэг, сургуулиудыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)