
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Хятадад хийх албан ёсны айлчлал өчигдөр Бээжин хотоос эхэллээ. Д.Медведев айлчлалынхаа үеэр Орос, Хятадын удирдагчдын 18 дахь уулзалтад оролцож, тус улсын дарга Си Жиньпинтэй уулзах юм. Тэрбээр айлчлалын эхний өдрөө Хятадын Төрийн зөвлөлийн сайд Ли Кэцянтай уулзсан байна. Оросын Засгийн газрын тэргүүний айлчлалын гол зорилго хоёр орны худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж буй. Мөн хоёр улсын багш, оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ирэх жилийг хамтын жуулчлалын жил болгох хэлэлцээрүүд ч хийгдэх юм.
Сэтгэгдэл (0)