Дахин ерөнхийлөгчөөр ажиллахад бэлэн байна
- 2013-10-23
- Дэлхий
- 0
...“Ирак болон Ливанд террористуудын үүр оршсоор ирсэн. Тэд Сирийг дамжин өнгөрөх хонгил болгон ашиглахыг эрмэлздэг. Бид тэдний эл зорилгод хаалт тавихыг хичээдэг. Гэтэл одоо бид өөрсдөө тэдний террорист ажиллагааных нь бай болчихоод байна. Террористуудыг үндэстний сөргөлдөгчидтэй андуурч болохгүй. Яагаад гэвэл Иракт Америкийн булаан эзлэгчдийг бус тус Иракийн энгийн иргэдийг хөнөөж байна” гэж Асад онцолсон байна...
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад өнгөрөгч даваа гаригт Ливаны “Аль-Маядин” телевизэд ярилцлага өгсөн. Дэлхийн хэвлэлүүд уг ярилцлагын талаар багагүй шуугиж байна. Дэлхийн ажиглагчдын анхаарлыг татсан гол асуултуудын нэг нь ирэх жил болох Сирийн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх асуудал байсан юм. Энэ талаар хөндсөн сэтгүүлчийн асуултад Б.Асад, ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байх ямар нэг шалтгаан, бэрхшээл алга хэмээсэн аж. Гэхдээ энэ талаар ярихад арай эрт байгааг онцлоод, сонгуульд оролцох эсэхээ хараахан шийдээгүй гэсэн байна. Сирийн нутаг дэвсгэр дээрх иргэний дайн, тулаан бараг хоёр жил гаруй үргэлжилж буй. Энэхүү хямрал түүхийн гүн эх сурвалжтай гэж Башар Асад үздэг. “Ирак болон Ливанд террористуудын үүр оршсоор ирсэн. Тэд Сирийг дамжин өнгөрөх хонгил болгон ашиглахыг эрмэлздэг. Бид тэдний эл зорилгод хаалт тавихыг хичээдэг. Гэтэл одоо бид өөрсдөө тэдний террорист ажиллагааных нь бай болчихоод байна. Террористуудыг үндэстний сөргөлдөгчидтэй андуурч болохгүй. Яагаад гэвэл Иракт Америкийн булаан эзлэгчдийг бус тус Иракийн энгийн иргэдийг хөнөөж байна” гэж Асад онцолсон байна. Түүнээс гадна Арабын орнуудын харилцаа барууны орнуудын “малгайн саравч дор” оршдогийг Срийн хүүхэд ч мэдэхийг Б.Асад онцолж байжээ. Арабын орнуудын лиг АНУ болон барууны бусад орны улстөрийн үйлчлэгч нь болж хувирсан бөгөөд Арабын орнуудын эсрэг уур амьсгал төрүүлэх ажиллагаа хийх болсон гэж Сирийн удирдагч тодорхойлжээ. Энэ нь эхлээд Ливи дараа нь Сирийн эсрэг гаргасан Арабын орнуудын лигийн хандлагаас илт анзаарагдаж байсан гэнэ. “АНУ арабуудын гараар Сирийн нутаг дэвсгэрт тэсрэх бөмбөг дэлбэлүүлсэн. Харин одоо бид тэдэнд хариуг нь барих болно” гэж Асад онцолжээ. Дашрамд тэмдэглэхэд, Сирийн удирдагчийн шинэхэн ярилцлагын дараа АНУ байр сууриа илэрхийлсэн. АНУ- ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Хэрвээ Асад ирэх сонгуульд өөрийгөө дахин дэвшүүлж, асуудлыг шийдвэрлэнэ хэмээж байгаа бол түүнийг тус улсын удирдлагад байгаа цагт дайн дуусахгүй гэж би хувьдаа хэлэх байна хэмээн мэдэгджээ. Энэ үед Дамаск хотын зүүн зүгт Сирийн арми лалынхныг хотын төв рүү нэвтрүүлэхгүйн төлөө ширүүхэн тулаан өрнүүлж байна. Сөргөлдөөн хотын төвөөс ердөө таван км-ын цаана үргэлжилж байгаа аж. Босогчид иргэдийн орон сууцууд уруу бөмбөг шидэн, гал нээж байгаа бол армийн цэргүүд босогчид үүрлэн хяналтдаа байлгаж байсан мөргөлийн газрыг чөлөөлжээ. Босогчдын үүрлэж байсан нутаг дэвсгэрээс израиль пуужин, америк тэсрэх бөмбөг, дэлбэрэх төхөөрөмж тэргүүтнийг олж илрүүлсэн талаар Сирийн армийнхан мэдээлжээ.

Сэтгэгдэл (0)