Хүүхэд хүүхдийнхээ төлөө 6 сая төгрөг хандивлав
- 2013-10-23
- Үнэн
- 0
“Үй Цай” бүрэн дунд сургуулийн сурагчид өөрсдийн санаачилгаар хорт хавдраар өвчлөн шаналж буй үе тэнгийнхэндээ сэтгэлийн дэм өгөхөөр хандивын тоглолт зохион байгуулжээ. Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тус сургууль жил бүр “Хос аялгуу” нэртэй урлагийн наадам зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн тоглолтын орлого болох зургаан сая төгрөгийг хавдраар өвчлөн шаналж буй хүүхдүүдэд эмнэлэг барьж өгч буй Ажиа Гэгээнд хандивлажээ. Манай улсад цусны халдвартай хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа аж. Одоогийн байдлаар 700 гаруй хүүхэд ЭХЭМҮТ-ийн эмчийн хяналтад байдаг юм байна. Эдгээр хүүхдэд туслах зорилгоор АНУ-ын Блүмингтон хотод суугаа Ажиа гэгээн хандивын аян зохион байгуулснаар өдгөө тус эмнэлгийн гадна тал дуусах шатандаа ороод байгаа ажээ. Дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар босох тус эмнэлэг бүрэн ашиглалтад ороход одоо хоёр тэрбум төгрөг дутаад байгаа юм байна.С.ХОРЛОО

Сэтгэгдэл (0)