Волгоградад террорист эмэгтэй аймшигтай халдлага үйлдэв

ОХУ-ын Волгоградын мужид амиа золиослогч террорист эмэгтэй Волгоград хотын 29 дүгээр чиглэлийн автобусанд бөмбөг дэлбэлэхэд долоон хүн амь үрэгдэж, 28 хүн шархадсан тул тус бүс нутагт онц байдал зарлаад байна 15 хоногийн онц байдлын хугацаанд Волгоград хотын олон улсын нисэх буудал, төмөр зам, усан зам болон автомашины вокзалуудад цэрэг, цагдаагийн эргүүл гаргаж иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна.

Автобусанд бөмбөг дэлбэлэн амиа алдсан террорист эмэгтэйг Наида Асиялова гэгч болохыг тогтоожээ. Тэрээр Дагестаны дээрмийн бүлгийн гишүүн Дмитрий Соколовын эхнэр байжээ.  Буйнакск хотын уугуул Наида Асиялова нь 30 настай, ясны эдгэршгүй өвчин туссан бөгөөд сүүлийн жилүүдэд Дагестаны дээрмийн бүлгийн хамаатан саднуудаараа амьдарч байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.  Тэрээр бүлэглэлдээ шинэ гишүүдийг элсүүлэхээс гадна холбоо баригчаар ажиллаж, дээрэмчдийн эхнэр, бэлэвсэн эхнэрүүдэд мөнгө хуваарилах үүргийг давхар гүйцэтгэдэг байсан гэнэ.






  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Mongol (103.23.51.6)

    2013-10-23

    ed nar chin Aawgui, Axgui, Huugui Nohorgui bolson huuhenuud. Tedniig ni bugdiig ni Orosuud alsan.

  • doika (122.201.24.126)

    2013-10-23

    gemgui humuusiig ingej bga humuus tamd ochih l bah doo.

  • doika (122.201.24.126)

    2013-10-23

    gemgui humuusiig ingej bga humuus tamd ochih l bah doo.

  • zochin (223.62.180.77)

    2013-10-23

    Nusnuud chinad ochij delberj vhehgvi yaadag nusnuud be

  • zochin (202.72.247.249)

    2013-10-23

    medrel gatsaa duraakud umaa vheh muruuruu vhehgui gemgui hvmvvsiig