
Брунейн султан 67 настай Хассанал Болкиах гэмт хэрэгтнүүдэд зориулсан шинэ шийтгэл боловсруулснаа удахгүй хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгджээ. Шийтгэлийн шинэ системийг ирэх оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Султаны боловсруулсан шийтгэх системд гэр бүлийн хүнээ хуурсан этгээдийг чулуугаар цохиж алах, хулгай хийсэн хүний хурууг тайрах зэрэг хэрцгий шийтгэлүүд орсон байна. Шийтгэлийг зөвхөн лалын шашинт иргэдэд оноох бөгөөд тус улсын нийт хүн амын 70 хувь нь уг шашинг шүтдэг. “Бүхний эзэн Аллах бидэнд туслахдаа биднийг зөв, ариун явдалтай байлгахын тулд хууль бүтээсэн. Бид зөв шударгын төлөө хуулийг мөрдөх ёстой” гэж султан онцолжээ. Лалын шашинтнуудад зориулан шийтгэлийн ийм систем боловсруулж буй нь тус улсын улстөрийн бодлогод өөрчлөлт дагуулахгүй гэдгийг ч тэрбээр онцолсон байна. Бруней Улс нь дэлхийн хамгийн баян, хангамж сайтай орнуудын нэг. Нефть, хийн арвин нөөц баялгийнхаа ачаар амьдралын төвшин өндөртэйгөөрөө Азид хоёрдугаарт буюу Сингапурын дараа бичигддэг. Бруней Улсын тэргүүн болон Засгийн газрын удирдагч нь султан юм. Тэрбээр лалын шашинт эл орны шашны удирдагчийн үүргийг ч давхар гүйцэтгэдэг. Засгийн газрын албан хаагчид нь гол төлөв султаны ойр дотныхон, төрөл төрөгсөд нь аж.
Сэтгэгдэл (2)
Зочин (49.0.195.14)
Ёстой дэмжүүштэй сайхан мэдээ байна, гэхдээ ядуу болон дундчууд л хуруугаа тайруулах байх даа. Баян нь томыг хулгай хийгээд ядаж хуруугаа ч тайруулахгүй байх даа.
мунхаг монгол (103.26.194.43)
ИХ л ТӨГС ТӨГӨЛДӨР (smart) ГЭР БҮЛ ЮМ манайд бас тун удахгүй байх даа ХУЛГАЙЧ биш золгүй байдлаар хуруугүй болсон хүн хулгайч энэ тэр гээл ад үзэгдэх юм байна даа энэ улсад АЛЬВАА улсын төр! эмч нар шиг! алдаж андуурах ёсгүй юм шиг санагдах юмдаа