
Америкийн Нью-Йорк хотын Бруклин дүүргийн нэгэн дунд сургуулийн 13 настай сурагч хичээлдээ гар буутай ирсэн нь мэдэгдсэнээр, түр саатуулагдсан байна. Цагдаагийнхны тодруулснаар, хүү гар бууг гэрээсээ цэнэглээгүй байдалтай авч гарсан байжээ. Түүнийг цагдаагийн хэсэг дээр түр саатуулаад байгаа бөгөөд тусгай мэргэжилтнүүд тулж ажиллаж байгаа аж. Саяхан Невада мужийн Спаркс хотын нэгэн дунд сургуулийн сурагч математикийн багшаа буудан хороосон аймшигт хэрэг гарсан билээ. Энэ үеэр хоёр сурагч шархадсан. Эцэст нь хэрэг үйлдэгч сурагч амиа егүүтгэсэн эмгэнэлээр дууссан.
Сэтгэгдэл (0)