Дайтах дуртай ”АМЕРИКЧУУД”

мерик нь Нэгдсэн Улс болон оршин тогтносон 237 жилийнхээ түүхэнд нэг бол дайтаж, үгүй бол богино хэмжээний завсарлага авч шинэ дайнд бэлтгэх юмуу дараагийн ээлжит золиосоо тодорхойлох оролдлого хийж байсан ер бусын түүхтэй улс юм. Вашингтон 1798-2012 оны хооронд бусад оронд 240 удаа цэргийн ажиллагаа явуулсан нь жил бүр гэсэн тодорхойлолтоос ч давж байгаа юм. Энэхүү цэрэгжсэн төрхтэй хөгжлийн үр дүн нь ер бусын сайн байгаа нь хамгийн хачирхалтай. АНУ-ын иргэн байх аз тохиосон, дэлхийн нийт хүн амын таван хувь болсон эдгээр хүн ам манай гаригийн нийт баялгийн 25- 30 хувийг ашигладаг гэсэн судалгааны баримт байх юм. Америкийн 320 сая иргэн яаж ийм бийлэгжүү байж чадаж байна. Бүх зүйл харьцангуй эрт буюу 1620 онд 142 нутаг сэлгэгчийг ачсан “Мейфлауэр” усан онгоц Британийн Плимут боомтоос хөдөлж, Атлантын далайг гатлан туулж арваннэгдүгээр сарын 11-нд Хойд Америкийн эрэг дээр “бадарчид”-ын эхний хэсгийг буулгасан үеэс эхэлсэн. Тэдний үр удам нь өдгөө Нэгдсэн Улсад олширсон бөгөөд тэд Европ дахь сурвалжит гэр бүлээс гаралтай ихсүүд мэт зиндаархдаг. Үнэн хэрэгтээ Британиас Хойд Америкийг зорьсон тэдгээр бадарчин нь нийгмийн дээд язгууртан гарвалтай ч бус их, бага хэмжээгээр хууль зөрчсөн, нийгмийн ёс суртахуунд тохирохооргүй үйлдэлтэй иргэд байсан юм. Иймэрхүү гаралтай хүмүүс АНУ-ын анхны оршин суугч болж байсан нь тус улсын түүхийн онцгой чанарын үндэс болсон болов уу гэмээр. Ямартаа ч 1776 онд Америкийн 13 колони орон АНУ болон нэгдэж, өөрсдийн хууль ёсны удирдлага болох Их Британийн хааны эсрэг босч байсан юм. Тусгаар тогтнолын төлөөх дайн 13 жил үргэлжилж, колоничидын ялалтаар өндөрлөсөн билээ. АНУ-ын боловсролын хууль бус байдлыг аугаа Октябрийн хувьсгалын хууль бус байдалтай адилтгаж болох бөгөөд үүний үр дүнд большевик болон эсерүүд засгийн эрхэнд гарч байсан түүхтэй. Тусгаар тогтнолын төлөөх дайн АНУ-ын нутаг дэвсгэрт өрнөсөн гаднын сөрөг хүчнийхэнтэй тулалдсан анхны бөгөөд сүүлчийнх байсан бөгөөд булаан эзлэгч, түрэмгийлэгчдийн дайн гэж тодотгоход хэцүү. Харин үүнээс цааш дайны давалгаа улам эрчимжсэн. Гэхдээ АНУ-ын нутаг дэвсгэр дээр бус. АНУ төрийн болон олон нийтийн засаг захиргаагаа төгс эмхлэн цэгцэлж чадаагүй мөртлөө бусад орныг чиглэсэн дайн, сөргөлдөөнд идэвхтэй хутгалдах болов. Хамгийн чухалд тооцогдсон дайнуудаас онцлон дурдья. Өдгөө АНУ- ын гол хамсаатан болсон Францтай 1798-1800 оны үед тусгаар тогтнолын төлөө дайтаж байсан. Дайны үр дүнд Францын ноёрхолд байсан Хойд Америкийн тодорхой хэсэг нь АНУ-ын хяналтад шилжсэнээр хожмын нэгтгэлийн эхлэл болсон юм. Дараагийн томоохон хэмжээний дайн нь Берберийн буюу Триполитанийн анхны дайн юм. АНУ эл дайныг Газар дундын тэнгис дээр буюу өөрсдийн 10 мянган км-ын цаана Алжир, Тунис, Триполитан /одоогийн Ливи/- тай хийж байсан. Энэ дайныг улстөрийн анхны дайн гэж тодорхойлох бүрэн үндэслэл бий агаад Вашингтон олон улсын дүрэм, хэм хэмжээг үл харгалзан өөрсдийн эдийн засгийн сонирхлоо зэвсгийн замаар хамгаалж бас хэрэгжүүлж чадсан юм. Дайн хийх болсон шалтгаан нь Арабын орнуудыг Газар дундын тэнгисийн замаар явуулж байсан триполитанийн худалдааны төлөө татвар төлөхийг шаардсан явдал байлаа. Берберийн анхны дайн АНУ-ын хувьд тийм ч гайхалтай үр дүн дагуулаагүй. Тэд 300 америк цэргээ золин байж дайтсан хэрнээ өөрсдөө ердөө 100 араб цэргийг л барьж чадсан. Гэвч хүссэн үр дүнгээ харж чадаагүй. Харин Берберийн хоёр дахь дайн /1815/-д амжилт гаргаж чадсан. Үр дүн нь Америкийн худалдааны онгоцууд Газар дундын тэнгисээр чөлөөтэй зорчих эрхтэй болсон явдал юм. Харин франц, англичуудад ийм эрх байгаагүй юм. АНУ XIX зууны туршид англи, мексик, япончуудтай дайтсанаас гадна Никарагуа, Хавай, Филиппинд ч дайн өрнүүлж байсан. Энэ завсар гаднын орнуудад цэргийн ажиллагаа нэртэй хэчнээн олон жижиг дайн явуулсныг тоочилтгүй. Үр дүн нь орчин үеийн Калифорн, Нью- Мексик, Аризона, Невада, Юта мужуудын нутаг дэвсгэрийг эзэмшилдээ авсан явдал. Мөн Хавайг ивээлдээ авч, Кубад АНУ-ын цэргийн захиргааг байгуулж, Филиппинд ноёрхлын дэглэм тогтоож чадсан “гавьяа”-тай. XX зууны үед АНУ-ын түрэмгийлэн эзлэх зан улам хүрээгээ тэлсээр байв. Төв Америкийг бараг бүхэлд нь, Латин Америкийн дийлэнх хэсгийг хяналтдаа авч чадав. Гэхдээ Оросын Архангельск болон Владивосток цэргээ оруулсан АНУ-ын алхам үнэндээ амжилтгүй болсон юм. Мэдээж дэлхийн бүх газар нутаг XIX зууны үеийн Төв Америк юмуу Газар Дундын тэнгис шиг бүхлээрээ Америкийн цэргийн машины үйлдэлд өртөнө гэж үгүй. АНУ-ын цэргүүд 1925 онд Хятадад, 1950 онд Солонгост, 1958 онд дахин Хятадад, 1958 онд Ливанд дайтаж байсан түүхтэй. АНУ дайны түүхэнд хамгийн томоохон гарз Вьетнамд тохиож байсан. Уг дайны үеэр 60 мянга орчим хүн амиа алдаж, 300 мянга гаруй хүн шархадсан гэдэг. Дайны дараа 100 мянга орчим дайчин амиа хорлосон эмгэнэлт түүх үлдсэн. Энэ сацуу америкчууд Латин Америкийн Панама, Бразил / 1964 онд хууль ёсны Ерөнхийлөгч Жуан Гулартыг түрэмгийлэн буулгасан/ , Куба, Болив, Доминикан Улс, Чили... зэрэг орнуудад зэвсэгт цэргийн ажиллагаа явуулаад амжсан. Тэд Африкийг ч мартаагүй. 1960 онд АНУ Конгод цэргийн эргэлт зохион байгуулан, засгийн эрхэнд дарангуйлагч Мобуту Сесе Секог гаргасан юм. Энэ үед хууль ёсны дагуу сонгогдсон Ерөнхий сайд Патрис Лумумба бусдын гарт амь үрэгдсэн юм. Америкийн гадаад улстөрийн шинэхэн ололт, “амжилт” болох тусгаар тогтносон Югославыг бөмбөгдсөн, Иракт хууль бусаар нэвтрэн орж, түрэмгийлсэн, Афганистан болон Ливид дайн зохион байгуулсан зэрэг саяхны түүхүүд хүмүүсийн ой санамжаас холдоогүй байгаа нь лав. Харин хамгийн сүүлд Сири Улс ардчиллыг экспортолж буй гэх Америкийн ээлжит дайнаас зугтаж чадсан. Гэхдээ дайны нөхцөл байдал ямар ч үед эргэн сэргэх боломжтой. АНУ-ын зэвсэг агссан ажиллагаанууд болон бүх дайныг нэг бүрчлэн мэдээллийн төвшинд тоолж, тооцоолох боломжгүй. Гагцхүү дээр дурдсан хэдхэн жишээг үндэслэн АНУ-ын аль ч үеийн удирдлагууд шинэ түүх бүрийн хамгийн алдартай цэргийн гэмт хэрэгтэн гэдэг алдарт өрсөлдөгчгүйгээр бичигдэх нь гарцаагүй гэсэн дүгнэлтийг гаргаж болохоор юм. Хэрвээ Нюрнбергийн шүүхийн боловсруулсан дүрэм журмыг баримталбал АНУ-ын гадаад улстөр олон тохиолдлоороо Гааг дахь олон улсын шүүхийн өмнө татгалзах гарцгүй гэмт хэрэгтэн болно. Америкийн Ерөнхийлөгч болон улстөрчдийн сэтгэл зүйн онцлог нь нэг юмуу гэмээр бараг дэлхий даяар дайтсан байна. Тэгэхээр үлгэр жишээ ардчилал, эдийн засгийн хөгжлийн үндсэн хэв загвар нь “дайр, булаан эзэл” гэсэн зарчимтай юм уу ...
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.11.192.130)

    2013-10-24

    er ni ene xogiin amerikiin xoshogo dolooxoos butsaxgyi nuxdyyd l enerengyi sots niigmee ad yzen ardchlal gex xargis niigmeer solison ni xaramsaltai ...yun kommunizm tednees xeden arav daxin xynii ami syidelsen xaraal idsen amerikuud dandaa xor nairuulj buzar yildlee yabuulj bx yum daa...