
БНХАУ-ын хүч нөлөө нэмэгдэхийн хамт тус улс бүс нутгийнхаа гол тоглогч болсон. Харин энэ байр суурийг нь Япон Улс ганхуулах учиртай, хөгжлөөрөө Хятадаас хоцрох ёсгүй гэж олон улс үзэж байна хэмээн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ярьжээ. Гэхдээ ийм бодлоо чухам ямар орны төрийн тэргүүн нар өөртэй нь хуваалцсан талаар дурдаагүй байна. Америкийн “Wall Street Journal”-д өгсөн ярилцлагадаа тэрбээр Хятад Улс жам ёсны дагуу бус эдийн засаг, зэр зэвсгийн хүчээр байр сууриа хадгалж үлдэх сонирхолтой байгаад нь олон улс түгшиж байгаа гэжээ. Хятад, Японы харилцаа сүүлийн жилүүдэд найрсаг бус байгаа билээ. Бээжингийн эрх баригчид өнгөрөгч бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ Японы тал Хятадын алсын удирдлагат онгоцыг харваж унагавал Хятад үүнийг нь өдөөн хатгалга, дайсагнал хэмээн үзэх болно гэсэн юм. Энэ нь Японы агаарын хилийг зөрчсөн тохиолдолд Хятадын нисгэгчгүй онгоц уруу халдах зөвшөөрлийг Ерөнхий сайд Ш.Абэ зэвсэгт хүчиндээ даалгасны хариуд хийсэн мэдэгдэл юм. Иймэрхүү маргаанаас гадна хэд хэдэн арлын эзэмшлийн асуудал хоёр улсын харилцааг ээдрээтэй болгосоор байна. Дээрх ярилцлагадаа Ш.Абэ мөн Япон Улс Ази-Номхон далайн бүс нутагт зөвхөн эдийн засгаар ч бус аюулгүй байдлын асуудалд ч тэргүүлэх хүчин хэвээр байх болно гэж онцолжээ.
Сэтгэгдэл (2)
(103.26.194.103)
Umhii hujaa
зочин (202.72.247.18)
шунахай дээрэмчин нанхиадууд