Чехийн сонгуулиас ялагч тодорсонгүй

Олон сар үргэлжилсэн улс төрийн мухардмал байдлыг эцэс болгоно хэмээн ажиглагчдын найдаж байсан Чехийн парламентын сонгуульд Социал демократ нам олонхийн санал авсан ч Засгийн газраа дангаар бүрдүүлэхээр олон суудал авч чадсангүй. Саналын хуудсыг тоолж дууссаны дараах анхны урьдчилсан дүнгээр тус нам санал хураалтад оролцогсдын ердөө 20 гаруйхан хувийн саналыг авчээ. Харин Иргэдийн төлөөх нам 19, Коммунист нам 15 хувийн санал авсан байна. Энэ нь тус улсад дахин нэг тогтворгүй эвсэл, тодорхойгүй Засгийн газар байгуулагдахад хүргэх нь дамжиггүй болж байна. Төв-барууны үзэлт Петр Нечасын Засгийн газар өнгөрөгч зургадугаар сард авлигын хэрэгтэй холбоотой дуулианаас болж огцорсон бөгөөд түүнээс хойш Чех орон бүрэн эрхт засаг төргүй болж, технократуудаас бүрдсэн түр Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)