Дэлхийн хамгийн өндөр эр хуримаа хийжээ


2009 онд дэлхийн хамгийн өндөр хүнээр тодорч байсан Турк Улсын иргэн Султан Косен өчигдөр хуримаа хийсэн байна.

Тэрбээр 2 метр 50 см гаруй өндөртэй тул тохирох найз бүсгүй олдохгүй, хэцүү байдаг тухайгаа урьд өмнө хэвлэлд ярьж байжээ.

30 настай фермийн ажил эрхэлдэг Косен 20 настай найз бүсгүйтэйгээ нутагтаа зан заншлынхаа дагуу хуримаа хийсэн нь гадны хэвлэлүүдийн анхааралд өртсөн аж. Дэлхий дээр 2метр 50см-ээс дээш өндөртэй 10-хан хүн байдгийн нэг нь Султан Косен юм.

Тэрбээр ховор тохиолдох "pituitary gigantism" гэх хүний биеийн гормоныг үргэлж өсгөж байдаг өвчнөөр өвдөж байсан нэгэн. Анх 10 настайгаасаа огцом өсөж эхэлсэн Косены өсөлт 2011 оноос зогсонги байдалд ороод байгаа гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • nasaa (202.72.243.135)

    2013-10-29

    hair setgeld undur yamar hamaatai yum be

  • (202.131.230.3)

    2013-10-28

    ymar aimaar ym be