Гүржүүд Ерөнхийлөгчөө сонгож байна
- 2013-10-28
- Дэлхий
- 0
Гүржид Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ. Энэ нь Ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн бүтэн арван жилийн засаглалыг эцэслэж байгаа бөгөөд сонгуульд өрсөлдөж байгаа 23 нэр дэвшигчээс түүний хүчтэй өрсөлдөгч гэгддэг Ерөнхий сайд Бидзина Иванишвили ялах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байна. Тэрбээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг Гүржийн европ маягийн анхны шударга сонгууль болно хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)