Бангладеш улсын ард иргэд эрх баригчдаа эсэргүүцлээ

Бангладешийн гол сөрөг хүчин болох Бангладешийн үндэсний нам болон дэмжигч нам, улстөрийн хүчнүүд нь нийлж эрх баригчдыг эсэргүүцэн бүх нийтийг хамарсан гурван өдрийн жагсаал цуглаан зарлажээ. Тэд ирэх нэгдүгээр сард болох парламентын сонгуулиас өмнө түр Засгийн газар байгуулахгүй байгааг эсэргүүцэж байгаа аж. Ерөнхий сайд Шейх Хасинаг тэд огцрохыг шаардаж, сонгуулийг шударга явуулахын тулд шинэ хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилох хүсэлтэй байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)