
Италийн есдүгээр тойргийн ээлжит тоглолтууд боллоо. Энэ тойрогт лигийг нэг ч хожигдолгүй тэргүүлж байсан “Рома”, “Удинезе” клубийн талбайд зочилсон. Тоглолтын эхний хагаст хоёр багаас аль нь ч гоол оруулаагүй. Харин хоёрдугаар үеийн 66 дахь минутад “Рома”- гийн хамгаалагч Дуглас Майкон хоёр дахь шар хуудсаа авч, талбайгаас хөөгдсөн. Гэсэн ч “Мөнхийн хот”-ын баг бууж өгөлгүй, 82 дахь минутад Брэдли гоолдсоноор өрсөлдөгчөө буулгаж авлаа. Ингэснээр Италийн лиг ес дараалсан ялалт авч, түүхэн амжилт тогтоосон юм. Тэд ирэх пүрэв гаригт буюу 31-ний өдөр талбай дээрээ “Кьево” клубийг хүлээж авна. Тэгвэл тэргүүлэгчийн араас нэхэж байгаа “Наполи” клуб талбай дээрээ “Торино” клубийг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын 14, 32 дахь минутад Ганзало Игуаин торгуулийн цохилтоор гоол оруулжээ. Мөн “Ювентус” клуб талбай дээрээ “Женоа” клубийг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын 23 дахь минутад Артура Видаль торгуулийн цохилтоор тооны харьцааг нээсэн бол 36 дахь минутад Тевес нэгийг нэмжээ. Ингэснээр “Ювентус” болон “Наполи” клубүүд 22 оноотойгоор “Рома”-гийн араас нэхэж байна.
Сэтгэгдэл (0)