
Түргэн хоолны сүлжээ ресторан болох “McDonald’s”-ийн америк корпораци “Heinz” компанийн соус /улаан лоолийн амтлагч хачир/-аас татгалзаж буйгаа мэдэгджээ. Учир нь “Heinz” компанийн гүйцэтгэх захирлын албанд “Burger King” түргэн хоолны сүлжээ газрын “McDonald’s” корпораци “Heinz”-ийн соусаас татгалзав экс удирдагч Бернандо Хис томилогдсон явдал ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. “Burger King” сүлжээ ресторан нь “McDonald’s”-ийн гол өрсөлдөгчдийн нэг. Гэтэл Бернардо Хис нь хуучин ажлынхаа санхүүгийн ашиг сонирхлыг одоо хүртэл дээгүүр тавин хамгаалдаг нь “McDonald’s”–ынхны дургүйцлийг төрүүлдэг аж. “McDonald’s” корпораци сүүлийн 40 жилийн турш “Heinz”-ийн кетчупыг худалдан авч, ашиглаж буй. Харин одоо дэлхийн томоохон сүлжээ ресторан болох “McDonald’s” хаанахын хэний кетчупыг ашиглах нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (3)
(203.169.49.114)
Setguulchee chi bichig useg tailagdsan uu???
tlg (103.26.194.68)
del monte-g avah bh
Anonymous (103.26.194.3)
Setguulchidee gej gants niitlelee zow bichchij chadku. Gants usgiin aldaanaas bolod ene niitleliig oilgohod hundrel uchirdag yum bna.