Обама Меркелийг чагнаж буй талаар мэдээгүй

АНУ-ын Тагнуулын тусгай албаныхны талаарх таагүй мэдээллийн шуугиан тасрахгүй л байна. Германы канцлер Ангела Меркелийн утсан харилцааг нууцаар сонсдог талаар Америкийн Ерөнхийлөгч Б.Обама бүр 2010 оноос мэднэ гэсэн мэдээллийг АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын агентлаг үгүйсгэсэн байна. Тус агентлагын тэргүүн Кит Александр энэ талаар мэдэгдэл хийн, Меркельтэй холбоотой үйл ажиллагааг хэзээ ч Барак Обаматай хэлэлцэж байгаагүй хэмээн онцолжээ. Өмнө нь “Bild” сонин энэ талаар мэдээлэхдээ, Кит Александр Меркелийн утсан харилцааны талаарх мэдээллийг Обамад өөрийн биеэр танилцуулдаг байсан хэмээсэн. Америкийн тусгай албаныхны тагнуулч зангийн талаарх таагүй шуугиан АНУ, Германы олон жилийн найрсаг, дипломат харилцаанд сэв суулгаж Обама Меркелийг чагнаж буй талаар мэдээгүй чадлаа. Хатагтай Меркель АНУ- ын Ерөнхийлөгч рүү утасдан, энэ талаар тайлбар өгөхийг шаардсан байна. Харин Обама энэ талаар юу ч мэдэхгүй хэмээн мэлзэхээс өөрийг хийж чадахгүй байна. “Герман, АНУ хоёрын хооронд ойр дотнын найзууд болон итгэлт түншүүдийн хооронд байдаг шиг найрсаг, дулаан харилцаа хэдэн арван жилийн турш ноёрхсоор ирсэн. Гэвч итгэлт түнш нь өөрийг нь нууцаар чагнан бусад харилцааг нь тагнах явдал уучилж боломгүй зүйл. Итгэлийг хөсөрдүүлж буй явдал. Ийм туршилтыг даруй зогсоох ёстой” гэж Германы Засгийн газрын төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)