Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр эхэллээ

Өчигдөр Австрийн нийслэл Вена хотноо Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийн шинэ раунд эхлэв. Цөмийн энергийн олон улсын агентлаг /МАГАТЭ/-ийн шинжээчид болон Тегераны төлөөлөгч нар хэлэлцээрийн ширээний ард сууж буй агаад асуудлыг энэ удаад цоо шинэ өнцгөөс хэлэлцэнэ гэдгээ онцолж буй. Хэлэлцээрийн эхний шатанд Ираны Гадаад хэргийн орлогч сайд Аббас Арагчи, МАГАТЭ-гийн захирал Юкия Амано нар биечлэн уулзах бөгөөд дараа нь шинжээчдийн оролцоотойгоор хэлэлцээр явуулна. Хэлэлцээрт оролцогч талууд Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр эхэллээ саналыг харгалзан үзэх бөгөөд энэ удаагийн хэлэлцээрээр Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлыг бүрмөсөн шийдвэрлэх зорилготой байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)