Гудамж төсөл 16 дахь уулзвараа хүлээлгэн өглөө

“Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс энэ жил 16 уулзварыг шинэчлэхээр болсон. Тэгвэл 16 дахь уулзвар буюу “ТЭЦ-III”-ын зүүн урд талын уулзварыг шинэчлэх ажил бүрэн дуусч, өчигдөр нээлтээ хийлээ. Уулзварын хэсэгт 11640 ам метр талбайд зам барилгын ажил гүйцэтгэж, асфальт бетон хучилт, авто замын босоо, хэвтээ тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж, шинээр явган зорчигчийн зориулалтын замтай болгосон байна. Энэ уулзвараар урагш хөндлөн гарч буй замыг Туул голын хойд эрэг дагуу баригдах хурдны замтай холбохоор төлөвлөж байгаа аж. Энэхүү уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Рок пэйнт” ХХК гүйцэтгэжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.11)

    2013-10-29

    TETs gej orosoor bichih yum...yagaad Mongolooroo bichij boldoggui yum be?!