Ким Чен Ун: ”АНУ-ын тагнуулын ажилчид яаж ч хичээсэн миний хувийн эд зүйл рүү шургах боломжийг би олгохгүй”
- 2013-10-30
- Дэлхий
- 0
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газар 35 улсын төрийн тэргүүний утсыг олон жилийн турш нууцаар чагнадаг байсныг Эдвард Сноуданы нууц материалаар нийтэд ил болсон билээ.Тэгвэл Хойд Солонгосын өнгө төрхөд анхаарлаа хандуулаад тун завгүй байсан удирдагч Ким Чен Ун ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ. Мэдэгдэл хийсэн гол шалтгаан нь АНУ-ын нууц ажилтнууд Ким Чен Ун-ы утсыг чагнадаг гэсэн яриа гарсантай холбоотой аж.
Тэрбээр “Та нар айх хэрэггүй. АНУ-ын тагнуулын ажилчид яаж ч хичээсэн миний хувийн эд зүйл рүү шургах боломжийг би олгохгүй. Утсаа чагнуулж байна гэдэг бол, улсынхаа нууцыг АНУ-д алдаж байгаа хэрэг. Манай улсын ямар ч иргэн, улс төрийн томоохон зүтгэлтэн, тэр тусмаа миний утсыг чагнаж байгаагүй. Өнгөрсөн, одоо, ирээдүйд ч чагнахгүй” хэмээн мэдэгдсэнийг Хойд Солонгосын мэдээллийн “ЦТАК” агентлаг уламжилсан байна.

Сэтгэгдэл (5)
(180.235.177.4)
ene ih aihtar zaluu yum shig bgan
(202.21.108.24)
etsgiinhee halaag absan augaa udirdagch
Зочин (103.26.192.190)
Энэ залуу их зөв хэлжээ. Дэлхийн тэргүүлэх технологитой гүрнүүд гээд байх, тэгсэн мөртөө миний утсыг чагнаж байсан байна гээд байдаг нь өөрсдийгөө доошоо хийж байгаа хэрэг бус уу.
nata***** (202.131.225.2)
хойд солонгос угаасаа утасгүй биз дээ.
(112.72.13.144)
америкийн даалгавараар элбэгдорж гэдэг тагнуул угаасаа оччоод байхад мэдэн будилаад монголоос америкуудад өгөх юмгүй болоод ирхээрээ танайхыг тагнуулдаж яваа юм