Нийслэл хотын 374 жилийн ойг тохиолдуулан Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний нээлтийг хийлээ

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний буурийг сэлгэж, “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлуулсан. Тэгвэл өнөөдөр нийслэл хотын 374 жилийн ойг тохиолдуулан хөшөөний нээлтийг хийж, хотын удирдлагууд оролцлоо.

 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлаж байсан Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу долоон метр өндөр, есөн тонн жинтэй хөшөөг энэ сарын 16-нд буулгасан.

Анх Д.Нацагдоржийн хөшөөг босгох тухай 581 дүгээр тогтоолыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс 1956 онд гаргасан байна. Энэ дагуу уран барималч Махбалын зохиосон загвараар, Төрийн шагналт, уран барималч Н.Жамбаагийн удирдлагаар Монголын урчуудын эвлэлийн хорооны дүрслэх урлагийн баримлын тасгийн уран бүтээлчид Ардын хувьсгалын 40 жилийн ойг тохиолдуулан босгож байжээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Tuguldur (216.68.164.210)

    2013-11-08

    Natsgaa guain hushuug bol zuv shiidlee. Gehdee Utaanbaatar/Udaanbaatar/Hashaan baatar/Hulgaichbaatar/Arhinbaatar/Showbaatar/Avilganbaatar hot maani orshuulgiin gazar bolj neree Hushuun baatar gesen hochtoi bolson shuu.