ӨАБНУ-ын Дэд ерөнхийлөгч Монгол улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ Дэд Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Кгалема Мотланте аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 01-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улс, ӨАБНУ-тай 1994 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү айлчлал нь тус улсаас Монгол Улсад хийж буй анхны дээд хэмжээний айлчлал юм. Айлчлалын хүрээнд Дэд Ерөнхийлөгч К.Мотланте Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн Монгол УИХ-ын дарга З.Энхболд Дэд Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзана. Энэхүү айлчлал нь хоёр талын харилцаанд нэгэн шинэ хуудас нээхээс гадна Африк тивийн бусад оронтой хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, олон улсын тавцанд Африкийн орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)